Шанхын хурдаар наадагч ах дүү Алдартууд


Хурдан борын эзэн Т.Батмөнх
Говьшанхын хурдны өлгий цөм болсон Цогтцэций сумаас төрсөн ах дүү Алдартуудыг “Удам” буланд онцоллоо. Шанхын хурд саараагүйг баталж нутаг адуугаар наадаж буй ах дүү Алдартууд айлын ууган, отгон хөвгүүд.
Ууган хүү Төмөртогоогийн Батмөнх 1957 оны тахиа жилд төрж, бага насаа хурдан морины нуруун дээр дэрвэж өнгөрөөсөн нэгэн. Морь унаж сурсанаас хойш томдтлоо нутгийн ах Андгайгийн морийг унаж бас ч үгүй айрагдуулж түрүүлгэж явсан адтай жаал байсан хэмээдэг. Хожим нь сургууль соёлын мөр хөөж, цэргийн алба хааж ирээд, нэг хэсэг сумын төв дээр суурьшин нэгдэлд жолоочоор ажиллажээ. Тэгж явсаар 1998 оноос морь уях ажилдаа шамдан уяа эвлүүлж, аймгийн наадмаас 10 түрүү,14 айраг, сумын наадмаас 30-аад түрүү, 40 гаруй айраг хүртэн 2004 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон байна.
Түүнийг энэхүү цолонд хүргэхэд хамгийн их жин дарж, гавьяа байгуулсан хүлэг бол алдарт бор азарга нь.
Жил жилийн наадам
Шил даран эргэлдэнэ
Жигүүртэн язгууртан бор
Ээлж өгөлгүй түрүүлнэ хэмээн шүлэг найрагт мөнхөрсөн Батмөнхийн бор азарга уясан эзэн, унасан хүүхэд, уугуул нутгаа мандуулсан буянт хүлэг. Угшил гарвалыг нь хөөвөл Дундговь аймгийн Луус сумын уугуул Догсомын Баатарсүрэнгийн унаган адуу /дээд угшил нь Төв аймгийн адуу/ бөгөөд зорилго тэмүүлэл нэгтэй Батмөнх найздаа шүдлэн үрээ бэлэглэж байсан гэдэг. Бор үрээ шинэ эзэндээ ирээд 2001 онд хязаалан цагаасаа эхлэн уягдаж, Өмнөговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадамд өнгөнд уралдаж байгаад, үзүүр дээрээ ялигүй дутан 15-аар давхисан бол 2002 онд соёолондоо аймгийнхаа баяр наадамд айргийн гурваар хурдалж, давхар уяагаар Занданбал уяачийн мэндэлсэний 120 жилийн ойд айргийн таваар давхисан билээ. Харин зургаан настайдаа 2003 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн, давхар уяагаар Мандал-Овоо сумын 80 жилийн ой, Хүрмэн сумын 80 жилийн ойд тус тус түрүүлсэн юм. Ер нь бор азарга давхар уяанд улам бүр өнгөждөг онцлоготой адуу. Түүнийг нь андахгүй эзэн нь жилдээ хоёроос дээш уралдуулан, шандсыг нь шалгаж, хийморийг нь сэргээнэ. Ийнхүү нэг жилийн гурван ч наадамд түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүлсэн бор азарга 2004 онд хавчигтаа сумынхаа наадамд түрүүлэн тэр жилийн уралдаануудаа өндөрлөжээ. Харин 2005 он гарсаар хаврын уралдаануудад өнгөтэй сайхан байж,уралдаанаас уралдааны хооронд улам бүр жавхаажиж байлаа. Тэр хавар бор азарга Цогтцэций суманд болдог аймгийнхаа зүүн бүсийн уралдаанд түрүүлж, Баян-Овоо суманд болсон Дэндэв агсны нэрэмжит уралдаанд мөн л тод магнай торгон жолоо өргүүлэн тэргүүлж, аймгийнхаа наадмаар амжилтаа бататгасан юм. 2006 онд Хүрмэн суманд болдог аймгийнхаа баруун бүсийн уралдаанд айргийн таваар давхиж, 2007 онд аймгийн наадмын гурав дахь түрүүгээ хүртсэн юм.
Бор азарга хөнгөхөн хийцтэй бэлэн давхилтай адуу. Дан уяа, давхар уяа алинд нь ч сайн давхина. Гараа сайн тул ямарч уралдааны үед цээжинд давхиж байгаад бариа харагдмагц өнгөний адуунуудаасаа тасардаг онцлоготой. Батмөнхөд ирээд таван жил уралдахдаа аймгийн наадамд гурав түрүүлж, хоёр айрагдан, сумдын ойнуудад дөрөв түрүүлсэн үнэхээрийн хурдан буян. Харамсалтай нь есөн настайдаа буюу 2007 онд аймгийн наадамд түрүүлж ирээд хөлөндөө бэртэл авч, түүнээс хойш ижил сүрэгтээ тааваараа идээшилж байна.
Эзнээ Алдарт цолонд хүргэсэн бор азарганы төлүүд эцгийн шийрийг хатаан эхнээсээ хурдалж байна. Ганбатын хурдан хул азарганы төрсөн эгч хул гүүнээс гарсан бор халзан үрээ хязаалан цагаасаа хойш уралдан аймгийн наадамд хоёр айрагдан, сумдын наадмуудад 2-3 түрүүлж, хэд хэдэн удаа айрагдаад буй юм. Мөн бор үрээ нь 2007 онд даагандаа ,2008 онд шүдлэндээ айрагдаж байсан бол өөр нэг бор даага нь аймгийн шигшмэл хурд наадамд түрүүлж, аймгийн наадамд айрагдаж байсан билээ.
Ийнхүү хурдан борын төлүүд эцгийн буухиаг залган өмнийн говьдоо хурдалсаар байна.
Батмөнх Алдартын нэрийг дуурсган өөр нэгэн хурдан хүлэг бол Босоо хэмээх хүрэн азарга нь юм. Хүрэн азарга аймгийн Алдарт уяач Аюушийн Батмөнхийн /аймгийн Алдарт уяач А.Батчулууны төрсөн ах/ унаган адуу. Бүр тодруулбал шанх угшилтай үрээ юм. Даагандаа аймгийн наадамд түрүүлсэн хүрэнг шүдлэнд нь А.Батмөнх амьдаадаа бэлэглэсэн бөгөөд Босоо хүрэн хязааландаа аймгийн наадамд аман хүзүүнд хурдалж, энд тэндхийн наадмуудад уралдах тоолондоо цулбуур өргүүлсээр байгаа хурдан буян юм.
Ийнхүү эзний алдрыг дуурсган эрдэнэт хүлгийн шандсыг таниулсан хоёр хурдан азаргаараа Батмөнх цаг ямагт бахархан суудаг бөгөөд өдгөө үр төлөөр нь урамтай сайхан наадаж байна.
Ч.Ганбатын хурдан хул
Аймгийнхаа наадамд хоёр түрүүлж, тав айрагдаад буй хурдан хулын хийморилог эзэн Ч.Ганбат Т.Батмөнхийн бага дүү. 10-р ангиа төгсөөд хөдөө мал дээр гарч ахынхаа адууг хариулах болсон бөгөөд моринд хорхойтой багын зангаараа уяа эвлүүлж, 1998 онд Манлай сумын наадамд хоёр үрээтэй очоод, нэгийг нь 15-аар нөгөөг нь бүрэнжаргалд /байнд багтахыг нутгийнхан ийнхүү нэрийддэг аж./оруулан их л урамтай ирсэн гэдэг. Түүнийхээ дараа сумынхаа наадамд хязаалан үрээ аман хүзүүдүүлж, анхны айргаа хүртэж байсан аж. Түүнээс хойш хурдан хүлгүүдийнх нь хийморь цогцолж түрүүлж айрагдсаар 2010 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртжээ. Хул азарганых нь төл саарал даага 2010 оны аймгийн наадамд айргийн таваар хурдалж, Сүхбаатар зүгийн бас нэгэн даага аймгийн чанартай наадамд айрагдсаныг эс тооцвол Ч.Ганбатыг энэхүү цолонд хүрэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүлэг бол хурдан хул нь.
Энэ цагийн эрэмгий хурдан хүлгэдийн нэг Ганбатын хул азарга говьшанх угшилтай Өмнөговийн унага. Эх тал нь Баавай Содномын сумын наадамд гурав түрүүлж, гурав айрагдсан хурдан хулгар хонгор азарганы дөрөв дэх үеийн төл хул гүү байдаг бол эцэг нь ах Батмөнхийнх нь Босоо хүрэн хэмээх хурдан азарга юм. Хул азаргыг дааганд Батмөнх бага дүү Ганбатдаа заан өгч, тэр цагаас хойш аймгийн наадмаас хоёр түрүү, таван айраг, сумын наадмуудаас таван түрүү, 20-оод айраг хүртэн
Арслан шинжтэй дүүлж харайнаа
Ардын домгийг амилуулж үсэрнээ
Алдрын залааг дүүргэж уралданаа
Аль ч наадмын дархан хулаа хэмээн найргийн хэлнээ урлагджээ. Хурдан хул даагандаа Булган сумын 50 жилийн ой, Занданбал агсны 120 жилийн ойн баяр наадмуудад хол тасархай түрүүлж, хоёр талын цустай хурдан буян гэдгээ харуулаад авсан юм. Манлай сумнаа болсон Занданбал агсны 120 жилийн ойн уралдаанд Дорноговь, Дундговь, Өмнөговь гэсэн гурван аймгийн 10 гаруй сумдын хурдан хүлгүүд ирж, тэр уралдаанд хул даага эцэг нэгтэй хүрэн даагатай уралдан км зайтай тасарч түрүүлсэн гэдэг. Харин шүдлэндээ аймгийнхаа баяр наадамд түрүүлээд, давхар уяагаар Мандал-Овоо сумын ойд аман хүзүүдэн, тэндээсээ Хүрмэн сумын 80 жилийн ойд түрүүлжээ.
Дараа жил нь буюу 2004 онд хязааландаа аймгийнхаа баяр наадамд түрүүлээд, Цогтцэций сумын 80 жилийн ойд аман хүзүүдэн, соёолондоо аймгийн наадамд дөрвөлж, зургаа, долоотойдоо аймгийн наадамд тус тус гурвалж, найман настайдаа аймгийн баяр наадамд айргийн таваар хурдалсан билээ.
Харин есөн настайдаа Цогтцэций суманд болдог зүүн бүсийн уралдаанд түрүүлж, сумынхаа баяр наадамд түрүүлэн, дараа жил нь /2010 онд/ “Өмнөговийн хурд” шигшмэл морьдын уралдаанд айргийн таваар давхиж, Цогтцэций суманд болдог хаврын уралдаанд айрагдсан билээ.
Уяа чангатай давхар уяандаа ирлэгдэн өнгөждөг хул азарга нэг жилд гурваас дээш уралддаг бөгөөд үзүүрийн цуцаагүй адуу юм. Хул азарганы шийрийг хатаах гурван ч эр унага энэ жил мэндэлсэн бөгөөд хоёр нь Ганбатын Сүхбаатарын Мөнххаанаас авчирсан гүүнүүдээс гарчээ.
Алдарт уяач тэрхүү унаганууддаа ихээхэн найдлага тавьж буй бөгөөд ирэх жилээс уяна хэмээж байсан.
Ийнхүү хурдан тууртын босоо цагаан хийморьт ивээгдэн нэг наадмаас хоёр түрүү, хоёр аман хүзүү, хоёр айраг хүртэн ханхайж зогсдог ах дүү Алдартууд шанхын нутгийнхаа адууныхаа шандасыг гайхуулж дараа жилийг наадмыг хүлээн сууна.
А.Тэлмэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна