Аймгийн Алдарт уяач Ц.Буяннэмэх:Нониогийн хүрэнгүүдийн удам одоо ч хурдалсаар байна


Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач, морин спортын мастер Ц.Буяннэмэхтэй уулзаж ярилцлаа.
-Удам дамжсан уяач юм байна. Хурдан буянтай дээдсийнхээ талаар дурсамж хүүрнээч?
-Юуны өмнө Өмнөговийн уяачид, хурдан хүлгийн талаар монгол орон даяар хүргэхээр ирсэн “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд баярлалаа. Олон хүний магнайг тэнийлгэсэн энэхүү буянтай үйлсийг зохион байгуулсан “Өмнийн говийн хүлэг” холбооныхондоо ч баярласнаа илэрхийлмээр байна. Миний авга ах Нонио Дэндэв гэж олон сайхан хүрэн адуугаар Өмнөговьтоо төдийгүй Дундговьд нааддаг хүн байсан. Авга маань адуу сайн таньдаг, сайн ч уядаг ер нь нутаг хошуундаа зартай уяач л даа. Ганцхан жишээ хэлье л дээ. Дээхэн үед чинь одоогийнх шиг машин тэрэг гэж байсангүй. Уяачид сум сумаараа эгнээд буудаг байсан юм. Маргааш өглөө наадам болно гэж байхад манай авга Нонио Дэндэв өглөөнөөс эхлээд л шон тойрч уяатай морьдыг үзэж явсаар үдийн алдад нэг буурал морины дэргэд ирээд суучихаж. Орой боллоо. Нар тонгойлоо гэнэ. Тэгсэн ч суугаад байж. Үеийнхэн нь “манай Дэндэв морь сайн таньдаг гэхэд энэ нэг муу буурал морины дэргэдээс холдохгүй яагаав” хэмээн ярьж байж л дээ. Тэгж тэгж оройхон хэрд босоод өөрийнхөө хээр морин дээр ирж, битүү нэмнээд хөлслөх гээд явчихаж. Нутгийн хөгшчүүл ч хоорондоо жиг жуг хийлцэж байтал төд удалгүй хээр морио авчраад уячихаж гэнэ.
-Маргааш нь хээр морь уралдах ёстой биз дээ?
-Харин тийм. Өглөө нь азарга мордоод, дараа нь их морь гарч. Тэр үед өвгөчүүл маань уртын дуу дуулж морьдоо хүлээж авдаг байсан юм. Тэгтэл хоёр морь тасраад гараад ирсэн нь авга Дэндэвийн хээр, нөгөө буурал морь хоёр байж гэнэ. Буурал морь өнгөлж явсанаа зурхайгаас 300-400 метр орчим зайтай ирээд хээр морь нь дайрч хол хаяад түрүүлж байсан гэдэг юм. Миний дээдэс ийм билэг танхай уяачид байлаа.
-Өөрийнх нь хээртэй уралдах нь буурал морь л харагдаж дээ?
-Тийм байж. Тэр олон адуун дундаас түрүүлэх морийг таньж чадаж байж. Бас тэр богино хугацаанд адуугаа ирлэж чадаж байж. Мундаг ухаан шүү. Өдөржин ажиглаад суухдаа өөрийнх нь хээр моринд нэг хөлс дутуу байгааг анзаарч тэр оройд нь авсан нь тэр байж. Аман хүзүүдсэн буурал морь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын адуу байсан гэдэг.
-Дэндэв гуайн хүрэнгүүд бузгай хурдалж байсан гэдэг юм билээ?
-Энэ хавьд мэдэхгүй хүнгүй дээ. Их ч тарсан. Тэр хүрэнгүүдийн төл өнөө хэр нь хурдалсаар байна.
-Дэндэв гуайн шийрийг хатаасан дараагийн үе нь ямар уяачид байв?
-Байлгүй яахав ээ. Жишээ нь миний эцэг Цэрэнпил насаараа “Говийн хөгжил” нэгдлийн адуу малласан хүн. 600-700 адуу хариулдаг байлаа. Тэр үед мал дээр гарах хүн ховор, албан журмаар нэг хүнд олон адуу өгдөг байж л дээ. Манайх арван хүүхэдтэй. Би айлын 7 дахь хүү. Аавдаа тусалж бид л тэр олон адуутай ноцолдож өслөө шүү дээ. Засгийн норм биелүүлнэ гэж нэг том ажил бий. Төдөн литр айраг саам, тэдэн кг хөөвөр, дэл, сүүл гээд заачихдаг. Түүнийг нь гүйцээх гээд л үзчихнэ шүү дээ. Сүүлдээ бид томорч өрх тусгаарлаад аавд туслах хүнгүй болсон тул адуугаа цөөлж 200 хүргэсэн юм. Миний аав өнөөдөр 81 настай сайхан буурал бий. Нас өндөр ч гэсэн одоо хэр нь морь унана. Морь унаад адуу малаа эргүүлээд л явж байдаг юм.
-Хөдөөд ч ялгаагүй морь унадаг хүнгүй болж дээ. Мотоциклиор л малаа тууж явах юм байна шүү дээ?
-Хэлээд яахав.Миний ганц санаа зовж явдаг юм наадах чинь.
-Та чинь эмнэг сургагч байсан гэлүү?
-Морин спортын мастер цолтой.Наймдугаар ангийн сурагч байхдаа эмнэг сургалтын аварга болж тэр үеийн “Говийн мэдээ” сонин дээр гарч байлаа. Зургаадугаар ангиасаа л эмнэг сургаж эхэлсэн. 200 гаруй даага, шүдлэн сургаж, эмнэг сургалтын аварга болж байсан юмдаг.Сүүлд морин спортын мастер гэдэг цолыг өгсөн.
-Эмнэг сургах ч бас хэн болгоны хийх ажил биш шүү?
-Биеэ сайн суллаад, мэдрэмжтэй байхад л болчихдог юм даа. Эмнэгийн нуруун дээр гарахаараа хүн сандраад хамаг биеэ чангалчихдаг, тэгэхээр л амархан уначихаад байгаа юм. Морь болгон адилгүй, чигээрээ бухдаг байхад, зайлдаг бас байна. Ер нь бол нойтон бургас шиг налархай байхад унадаггүй юм даа. Би бүр цэргээс халагдаж ирсэнийхээ дараа эмнэг сургадаг байсан. Бараг 30 хүртлээ сургасан байх. Адуу сайхан эдэлдэг. Морь сайн унадаг байна гэдэг эр хүний бас нэгэн бахархал юм шүү. Бидний үеийнхэн харьцангуй адуу маланд ойр байж. Манайхыг нэгдлийн олон адуутай байхад спортын мастер Дамирангийн Ганхуяг гэж төвийн хүүхэд хэр нь манайд ирж тусалдаг байлаа. Ээжээр маань даалимбан өмд машиндуулж өмсчихөөд эмнэг унана. Нэг харахад өмднийх нь салтаа задарчихсан тууж явдагсан. Цэргээс халагдаж ирчихээд сайхан хромон өмсчихсөн Балдандорж гэж хүний зээрд морийг унаж бухуулж байгаад унахдаа гутал руугаа өшиглүүлээд задарчихаж билээ. /инээв/Тэр үеийн залуучууд уурга их барина. Одоо ч ховор болж дээ.
-Хурдан морины уяа тааруулах болсон нь хэдий үеэс вэ?
-Багадаа аавынхаа уясан морийг унадаг байсан. Олон ч удаа түрүүлж айрагдуулж байлаа. Тэгж байгаад цэрэгт явж, 1988 онд халагдаж ирээд удалгүй гэр бүл болон өрх тусгаарласан. Тэгээд л ер нь бие даан морь уяж эхэлсэн дээ.Өрх тусгаарлахад аав маань надад хурдан цагаан морь өмчинд тасалж өгсөн юм. Цагаан морио аваад наадамд явахдаа “гарцаагүй түрүүлнэ дээ” л гэж боддог байлаа. Цагаан морь ч орохгүй байна гэж байдаггүй. Үнэхээр хурдан хүлэг байж билээ. Залуу цагийн ааг омог их байж, цагаан морьтой очсон байхад харц дээгүүр алхдагсан./инээв/Аавын морь айрагдахад, миний морь түрүүлж, айрагдаад л. Аав хүү хоёр зэрэг зогсож байгаад цоллуулах сайхан л байдаг юм. Өмнөговь аймгийн төв манай сум хоёрын хооронд 165 км зайтай. Одоог бодвол тэр үед морьдоо ачиж мэдэхгүй дандаа л хөлөөр нь аваад явдаг байж. Аав минь “за миний хүү энэ замаар ингэж яваарай. Хол газар хөлийг нь хайрлахгүй бол ул таваггүй болно” гээд захина. Ээж маань биднийг дагаад хоол унд хийгээд хамт явна. Ингээд ярьсан чинь хүүхэд ахуй цагийн дурсамж сэргээд сайхан байх чинь./инээв/Аавын минь нэртэй Жөрөн хүрэн азарга, бас нэг хурдан хээр морь байсан. Ер нь олон сайхан хурдан хүлгүүд байсан даа.
-Та өөрийн морьдоос гадна хүмүүсийн морь уядаг юмаа даа?
-Энэ жил нэг найзынхаа морийг уясан. Цоохор азарга нь сумандаа танигдчихсан адуу. Нөгөө дөрөв нь битүү адуунууд байсан юм. Би гурван битүү адууг нь айрагдуулж, цоохор азаргыг нь Манлай, Баян-Овоо суманд түрүүлгэсэн. Ямар ч байсан тэр найздаа жижиг том наадмаас найман медаль авч өгсөн байна лээ.
-Эртний хурдтай ч цус сэлбэж байгаа байлгүй. Хаа хаанаас адуу авч байгаа вэ?
-Өмнөговь аймгийн уяачдын холбооны дэд тэргүүн Амарсанаа бид хоёр сайхан найзууд байгаа юм. Найзтайгаа хамт Эрдэнэт орж, Батчулуун Алдартаас 7-8 адуу авсан. Мөн хурдан хээр морьтой Мягмаржав гэж хүнээс эрлийз хар азарганых төлөөс авъя гэсэн санал тавьсан чинь жижигхэн биетэй хэнз охин хар унагыг эхтэй нь хамт ав гэсэн. Эх нь хөгшин ч чамд хэрэг болно гэсэн нь үнэн байсаан. Энд ирээд говьд байгаагүй сайхан унага төрүүлсэн. Бас манай хүргэн ах өнгөрсөн жил Дорнодын Халхголоос надад нэг үрээ авч өгч явуулсан юм. Тэрийгээ энэ жил уяж, айраг хүртчихээд сууж байна. Сэлэнгэ аймгийн Орхонтуулаас бас нэг сайхан хээрлиг гүү, хонгор халзан азарга авчирсан.
-Хээрлиг ээ?
-Тиймээ, манай энд улаан алаг зүсмийн морийг хээрлиг гэдэг юм. Хар алаг бол харлаг гэнэ. Сэлэнгээс авчирсан хээрлиг гүүний төл мундаг саарал хэнз унага, 8 сарын 30-нд гарч байсан юм. Тэр саарал мориороо би их сайхан наадаж байгаа. Өмнөговьчууд АХ-ын 40 жилээс хойш Дундговь аймгийн сумдаас Дэлгэрхангайд л очиж наадаагүй гэж ярьдаг юм. Тэгэхээр нь би саарал шүдлэн үрээ, өөрийн хүрэнгийн угшлын Суман хүрэн хоёроо авч Дундговийн Дэлгэрхангайд зорьж очиж наадсан. Саарал үрээ аман хүзүүнд хурдалж, хүрэн үрээ маань есөөр давхисан.
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо хүртсэн бэ?
-Би 1997 онд сумын Алдарт, 2011 онд аймгийн Алдарт уяач болсон. Манайхны эрчүүд цөм моринд дуртай хүмүүс. Манай дүү Отгонбаатар, хүргэн Цоггэрэл нар маань сүүлийн үед морь сайн уяж байна. Нониогийн хүрэнгүүдийн удмын адууг сайн уяж байна. Цоггэрэл Сэлэнгээс мундаг хээр азарга авчирсан нь энэ жил Баян-Овоогийнхоо наадамд түрүүллээ. Ер нь манайхны залуусын морь гайгүй давхиад байгаа шүү.
-Мянгат малчин гэж байсан. Ямар мал зонхилж байна вэ?
-Ерөнхийдөө таван хошуу малаа бүгдийг маллаж ирсэн. Манай суманд над шиг таван хошуу малаар мянгат хийсэн хүн байхгүй.
-Мал дагавал ам тосдоно гэдэг. Бидний урилгыг хүлээн авч хууч дэлгэсэн танд баярлалаа. Хурдан хүлгийн тань хийморь өөдөө байг.
-Баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна