Унаач Б.Өлзийхутаг: Хоймор дүүрэн медальтай, олон хурдан адуутай уяач болно


Өмнөговь аймгийн тэргүүний сурагч, "Таван онцын эзэмшигч", "Өмнийн говийн хүлэг" холбооны шилдэг унаач Батмөнхийн Өлзийхутагтай ярилцлаа
-Миний дүү хэдэн настайгаасаа морь унаж байна вэ?
- Долоон настайгаасаа хурдан морь унасан. Одоо найм дахь жилдээ унаж байна. Манайх аймгийн төв дээр байдаг болохоор зуныхаа амралтаар л хөдөө гарч морь унадаг байлаа. Анх Батчулуун ахын хүү нь хурдан морь унах аргыг зааж өгсөн юм. Гараанаас гарахаас эхлээд барианд орох хүртэлх нарийн ширийнийг сэтгэл харамгүй зааж өгсөн дөө.
- Энэ хугацаанд хэн хэний ямар ямар хурдан хүлгэдийг унаж уралдав?
- Ханхонгор сумын харьяат аймгийн Алдарт уяач Батчулуун ахын морийг анх унадаг байсан. Одоо Буянтогтох ахын морийг унаж байгаа. Буяа ахын морийг унаад дөрвөн жил болж байна.
- Нэг удаагийн наадамдаа хичнээн насны морьд унаж байна?
- Нэг наадамд дөрвөн насны морь унадаг.
- Наадмын өмнөх өдөр юу бодогддог вэ?
- Хэдийгээр хурдан морь унаад найман жил өнгөрч байгаа ч анх удаа уралдах байгаа юм шиг л мэдрэмж төрүүлдэг. Маргааш уралдана гэхээр сэтгэл гэгэлзээд нойр хүрдэггүй юм. Хаа нэг зүүрмэглэх бол тэр морио тэгж давхиулна гээд л зүүдэлнэ шүү дээ. Уралдаад айраг түрүү авчихаад зогсохдоо хамгийн жаргалтай байдаг юм.
- Хамгийн их унах дуртай ямар морь байна?
- Батчулуун ахын цэгээн азаргыг унах дуртай байсан. Бид олон ч наадамд уралдсан даа. Ер нь морин дэл дээр салхи татуулан хурдлах цаанаа л гоё шүү.
- Энэ жил ямар наадамд уралдав? Хэчнээн айраг түрүү хүртсэн бэ?
- Буяа ахынхаа морийг унаж Булган, Ханхонгор сумуудад уралдсан. Нэг морио айрагдуулсан.
- Өвөл хаврын наадамд морь унаж байв уу? Өвөл морь унахад хэцүү байх даа?
- Өвөл морь зөндөө унаж байсан. Мэдээж амаргүй ш дээ. Үнэндээ гараа руу явахдаа аймаар даардаг юм. Харин эргэчих юм бол даарахын зовлонгүй л дээ. Өвлийн наадам цастай хүйтэн болохоос бусдаараа зуныхаас ялгаагүй.
- Унаач болсоор ямар шагнал авсан бэ?
- Хавар болсон улсын унаач хүүхдүүдийн чуулга уулзалтанд яваад “Таван онцыг эзэмшигч” гэсэн шагнал авсан. 2010 онд өвөө надад нэг даага өгсөн юм. Тэр даагаа Шавартад очиж түрүүлгээд алтан медаль авсан. Бас 2011оны сургуулийн тэргүүний сурагч болсон.
- Миний дүү өөрөө морь уядаг юмуу?
- Даагыг маань Буяа ах уясан юм. Тэр наадамд өөрийнхөө даагыг унаж түрүүлгээд нэг дор хоёр медаль авчихаад үнэхээр их баярласан. Хожим санахад хамгийн гоё уралдааны нэг байх байх даа. Би том болоод уяач болно. Тийм болохоор одооноос Буяа ахаараа морь уяхыг заалгаад эхэлчихсэн. Гэрийнхээ хоймороор дүүрэн медальтай, олон сайхан хурдан адуутай уяач болно гэж бодож байгаа.
- Баярлалаа. Сайн уяач болоорой.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна