Д.Намсрайноров фенүүдэдээ зориулж 1000 литр айраг нутгаасаа авчруулжээ
А.Тэлмэн
..Зүрхэндээ чи намайг хайрлах байсан юм бол
Зүүдэнд минь яагаад ирээгүй юм бэ
Зуны зүсэр цагаан бороо нь ээ
Зулай норгоод шивэрч л байсан даа
Чи бидэн хоёрын учралыг
Цэцэгс найган дуулах л юм даа....
Энэ бол дуучин Д.Намсрайноровын “Сэвлэг шиг, бүүвэй шиг” хоёр дахь цомгийн дуу. Шинэ цомгоо олны хүртээл болгоод байгаа дуучин, СТА Д.Намсрайноровын бие даасан тоглолт энэ өдрүүдэд болж байна. Нийтийн дууны салбарт “Хонгор чамдаа”-тайгаа орж ирж байснаас хойш түүний олонд хүрсэн олон хитүүд төрөн гарсан байх ажээ. Хүүхэд байхдаа эр бяраа гайхуулан, наадмын торгон ногоон дэвжээнээ хүч үзсэн бөх болно гэж мөрөөдөж байсан хүү нэг л өдөр ийнхүү дуучин болохоор шийдсэн нь түүний амжилт далласан хувь тавилангийн нэгээхэн хэсэг байсан гэлтэй. Ер нь түүний ээж, нагацын талынхан их сайхан дуулдаг улс байсан гэдэг юм билээ. Ийнхүү СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийн оюутан байхдаа “Хонгор чамдаа” дуугаа дуулж, төдөлгүй анхны уран бүтээлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө 2010 оны 10-р сарын 10,12-нд хийж байсан юм. Ер нь тэрээр аравдугаар сарын энэ л өдрүүдэд бэлгэшээлтэй ханддаг учраас энэ удаад ч 10, 11-ний өдрийг сонгосон ажээ.
Залуу уран бүтээлчийн өөрийнх нь хэлсэнээр “Сэвлэг шиг, бүүвэй шиг” цомгийн дуунууд нь ухаарлын аястай байх гэнэ. “Дуу гэдэг эм, тарни юм. Сайхан дуу сонсож хүн хөглөгддөг шүү дээ. Тиймээс сонссон нэгэнд таатай энерги төрүүлэх болов уу” хэмээн тоглолтынхоо өмнө ярьсан нь бий.
Ийнхүү болзоот эхний өдрийн тоглолт өчигдөр 19 цаг 30 минут гэхэд эхэллээ. Тоглолтын зар явж эхэлснээс л “Нандин учрал”, “Танхилхан чи минь”, “Түрүү магнай”, “Учралын цагаан үдэш”, “Эх нутаг”, “Ай хөөрхий найз минь” дуунууд нь хөгжмийн сувгуудын хитэд жагсаж амжсан байлаа. Тиймдээ ч шинэхэн хитүүдийг “орги”-оор нь сонсохыг илүүд үзсэн түүний фенүүд тоглолт эхлэхэд хэдийнэ суудлаа эзэлсэн байх ажээ.
Үзэгчдийн хувьд хэдийнэ танил болсон “Хонгор чамдаа” цомгийн дуунууд болох “Хонгор чамдаа”, “Санах тусмаа дуулаарай”-г дуулах нь хурсан олныг өндөлзүүлж орхив. Мэдээж шинэ цомгийн дуунууд ухаарал нэмэн эгшиглэсээр л. Дуучин Намсрайноровын хоёр дахь бие даасан тоглолтонд МУГЖ Энхзул, Болормаа, Бүрнээбаяр нар урилгаар оролцон ая дуугаа өргөсөн юм.
Эхнээсээ дуустал өөрийнх хэлснээр сюрприз дүүрэн тоглолтын хүндэт зочдын нэг түүний аав Ч.Доржгочоо, ээж Ч.Цэцэгмаа нар байлаа. Энд сонирхуулахад дуучин залуугийн тоглолтын арын албанд ажилласан аав ээж нь ойрын өдрүүдэд Бөхийн өргөөний гадаа барьсан Монгол гэрээр зочлон, билет худалдан авагчдыг дайлах 1000 литр айргийг базаасан ажээ.
Ийнхүү дуу хуур цалгисан СТА, дуучин Д.Намсрайноровын тоглолт хэсэгтээ л дундрахгүй хөврөх сонин сайхнаар дүүрэн болж байна.
П.Ундармаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна