“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг: Монголын их баялаг болсон үндэсний спортоо хөхүүлэн дэмждэг


-Бүтэн жилээ даадаг наадмын сонин сайхнаас яриагаа эхэлье. Луу жилийн хувьд Ганзориг уяач хэрхэн наадсан бол?
-Хүү бид хоёр улс бүсийн наадмаас зургаан түрүү,айраг хүртэн одтой сайхан наадлаа. Луу жилийн хамгийн анхны бүсийн уралдаан “Дүнжингаравын хурд-2012”-ын эрлийз дээд насны ангилалд халзан үрээ маань айргийн таваар хурдалж, “Өмнөговь-2012” говийн бүсийн уралдаанд мөн айрагдан амжилтаа бататгасан. АХ-91 жилийн ой төрийн их баяр наадамд наймалж, хэдхэн хоногийн дараа болсон хангайн бүсийн наадамд айргийн таваар хурдалсан. Ийнхүү халзан үрээ маань гэхэд л энэ жил дөрөв уралдаж, гурав айрагдаад байна.
-Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар төрийнхөө их баяр наадамд дахин түрүүлж, алтан жолоо өргүүлсэн?
-Тиймээ, Дөлгөөн хар үрээ маань ийнхүү төрийнхөө их баяр наадамд хоёр дахиа түрүүлж, Идэр даян түмний эх хүлгээр тодорлоо. Дааган цагаасаа эхлээд завсаргүй төрийнхөө их баяр наадамд түрүүлж айрагдаж байгаа хурдан буян. Даагандаа буюу 2009 онд тавлаж, 2010 онд шүдлэндээ аман хүзүүдэн, 2011 онд хязааландаа, 2012 онд соёолондоо түрүүллээ шүү дээ.
-Мөн бүсийн наадмын хоёр түрүүн эзэн?
-Тиймээ, 2009 онд даагандаа Дорнодод болсон зүүн бүсийн наадамд түрүүлж, шүдлэндээ 2010 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ой, төвийн бүсийн наадамд мөн түрүүлсэн. Одоогоор улс бүсийн наадамдаа дөрөв түрүүлж, хоёр айрагдаад байгаа хурдан буян байгаа юм.
-Адуун хийморьтой аав хүүгийн урмыг сэргээж, бахдал нэмсэн зээрд азарганыхаа талаар ярих нь зүйтэй байх?
-Зээрд азарга маань улсын наадамд 15-аар давхиад, хангайн бүсийн даншиг наадамд аман хүзүүнд хурдалсан. Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн даншиг наадамд айргийн таваар давхисныг та бүхэн мэдэж байгаа байх.
-Зээрд азаргыг энэ цагийн эгэлгүй хурдан буян Амгалан төрийн ажнай шарга азарганы гал төл гэдэг байхаа?
-Тиймээ, энэ жил долоотой залуухан азарга. Цаашид олон жил сайхан уралдаж, моринд дуртай монгол түмнээ цэнгүүлэх байх.
-Сүүлийн жилүүдэд аав хүү хоёр улс бүсийн наадамд тогтмол амжилттай сайхан наадаж байгаа. Улсын цол хэргэмийн болзол биелэсэн л баймаар. Яагаад цолоо авдаггүй юм бэ?
-Сүүлийн дөрвөн жил улс болон бүсийн наадамд хурдан хүлгүүд маань амжилттай сайхан давхиж байгаа. Барагцаагаар улс бүсийн наадмуудаас 29 айраг түрүү авчихсан юм билээ. Тэрний арав гаруй нь дээд насны амжилт байгаа байх.
-Тэгвэл аав хүү анхны Манлайгууд болох нь байна шүү дээ?
-Бидний хувьд алдар цол гэхээсээ илүүтэй моринд дуртай ард түмнээ цэнгүүлэн сайхан наадъя гэсэн зорилго өвөртөлдөг учраас нэг ч удаа тодорхойлолтоо өгч байгаагүй.
-Ер нь ажиглаад байхад Ганзориг захирал үндэсний спортоо ихээхэн дэмждэг юм шигээ?
-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр спортын хоёр чиглэлд ихээхэн анхаарч ирсэн. Үүний нэг нь их спорт.Их спорт бол аль ч орны нэр хүндийг өргөж явдаг томоохон салбар. Тиймдээ ч дэлхийн аль ч улс оронд үндэсний хэмжээний корпорациуд нь их спортоо дэмждэг жишиг тогтчихсон. Эрдэнэт үйлдвэр ч гэсэн энэ жишгийг баримталж, их спортын тамирчдаа дэмжиж байгаа. Монгол гэдэг ийм орон байдаг юм байна гэдгийг дэлхийд таниулж байгаа хүмүүс бол манай их спортынхон. Боксынхон маань Лондонгийн олимпиос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол байт сурынхан маань шигшээ 16-д шалгарлаа шүү дээ. Харин нөгөө нэг чиглэл нь үндэсний спорт. Монгол хүн үндэс угсаа, үүх түүхээрээ бахархан бахдахын үндэс болсон үндэсний спортоо монголын их баялаг гэдгээр нь дэмжиж явдаг. Манай үйлдвэр Орхон аймгийнхаа баяр наадмыг бай шагналыг хариуцдаг уламжлалтай. Мөн хурдан морины холбоотой аливаа уралдаан тэмцээн, үйл хэргийг боломжийнхоо хэрээр дэмжиж явахыг эрмэлздэг.
- Уяачдын наадам дээр АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд үзүүрлэсэн Рагчаа Гарьдыг Ланд-200 машинаар мялааж байсан байхаа?
-Тэгсээн. Нутаг усныхаа нэрийг өргөсөн Гарьдадаа Орхон аймаг дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс Ланд-200 бэлэглэсэн юм.
-Хурдан морины хөгжлөөрөө тэргүүлдэг аймгуудын нэг нь Орхон. Уяачид нь ч нутгийн адуугаа сайжруулахад ихээхэн анхаарч байх шиг санагддаг?
-Орхон аймгийн уяачид адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч ирсэн. Түүний үр дүнд сүүлийн жилүүдэд манай нутгийн адуу аль ч газрын наадамд очсон айрагдаж түрүүлдэг болсон. Зөвхөн энэ жилийн тухайд гэхэд манай аймгийн уяачид улс бүсийн наадмаас 20 түрүү, айраг хүртсэн байна. Манай холбооны нарийн бичгийн дарга Баясгалангийн хүрэн морь гурван том наадамд уралдан нэг түрүүлж, хоёр айрагдсан бол Буянбаатар маань Дүнжингаравын хурд, улсын наадам,төвийн бүсийн даншгаас гурван айраг хүртсэн байх жишээтэй. Дээр нь хүү бид хоёрын зургаан айраг түрүү байна. Ганцхан жишээ хэлэхэд төвийн бүсийн даншгийн шүдлэнгийн уралдаанд манай аймгийн уяачдын гурван үрээ орж байх жишээтэй. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Бямбацогтын шарга гурвалж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Дэлгэрбаярын хул дөрвөлж, айргийн тавд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Орхон аймгийн уяач Ц. Буянбаатарын бор үрээ тус тус хурдалсан шүү дээ. Энэ бүхэн Орхоны адуу хэрхэн сайжирч байгааг харуулсан нэгэн томоохон үзүүлэлт юм. Одоо манай Эрдэнэтийн наадамд гадныхан ирээд айраг түрүү авна гэдэг бэрх шүү.
-Түрүүчээсээ унаган адуу хурдалж буй биз?
-Тэгэлгүй яахав. Унаган адуу чангарчихсан. Тиймээс өнгөрсөн жил манай аймгийн уяачид цуглараад “Сүхбаатар аймагтай халз уралдаан хийе” гэсэн саналыг дэвшүүлж, түүнийгээ ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнд уламжилсан. Гэвч энэ жил Сүхбаатар аймаг ойтой байж таараад биеллээ олсонгүй. Нутгийн унаган адуу сайжирч байгаа ганцхан жишээг хэлье л дээ. Энэ жил улсын наадамд түрүүлсэн Батдэлгэрийн хар халзан даага наадмын өмнө манай аймагт ирж уралдсан юм. Тэр уралдаанд миний хүрэн даага түрүүлж, манай холбооны дэд тэргүүн Дэлгэрбаярын даага аман хүзүүдээд, хар халзан даага гурвалсан. Гэтэл Дэлгэрбаяр наадмын өмнөх жижиг сунгаанд дааганы хөлөө эвгүйтүүлээд, миний хүрэн даага бас уралдахааргүй болоод арын даага нь түрүүлж байх жишээтэй.
-Нээрэн таны бага адуунууд орон нутагтаа гайгүй давхиж байгаа дуулддаг шүү?
-Унаган адуунууд хурдалж байнаа. 2010 оны Эрдэнэтийн наадмаас гэхэд л би унаган адуугаараа гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн. Ер нь унаган хурд төрж байнаа.
-Унаган адуугаараа наадахаас илүү бахдал уяачид юу байхав. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна