Улсын Алдарт уяач Г.Ганбат: Аав морь уяна гэдэг шинжлэх ухаан гэдэгсэн


- Уяа эвлэг, морьд хурдан сайхан наадав уу? Хэчнээн насны морьтой ирсэн бэ?
-Баяр наадам хур бороо элбэг сайхан боллоо. Морь сайн давхилаа, хорин хэдээр зарим нь 100 гаргаад л ирлээ. Зургаан насандаа хоёр хоёр, эрлийз хоёр насны адуутай, ерөнхийдөө найман насны 15-16 адуутай ирсэн. Ер нь морь хүүхэд хоёр эсэн мэнд наадах шиг сайхан наадам хаа байх билээ.
- Он гарсаар хаагуур наадав, наадмын өмнөх сунгаануудад морьд хэрхэн оролцов?
- Өвөл Дүнжингаравын уралдаанд оролцсон. Хавар өндөр бооцоот дааганы уралдаанд нэг даага айрагдуулсан. Ингээд улсын наадамдаа ирсэн. Манай гал уяа Багануураас баруун урагш Гүн галуутай гэж их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутагт адуугаа нутаглуулдаг. Тэндээ хоёр гурван давхил хийж, Налайхын сунгаанд ирж сунгасан. Налайхын 90 жилийн ойд Отгонбаатарын маань хүрэн морь айргийн гуравт хурдаллаа. Энэ хүрэн морийг Дорнодын прокурор Эрдэнэбилэг даргаас авсан юм.
- Таны хувьд олон жил тогтмол амжилттай сайхан давхиж байгаа ямар хүлэг байна вэ?
- Жилээс жилд л морьдын нас нь ахиад бие хаа нь шинэчлэгдэж байна. Энэ жил тамир нь муу байсан адуу дараа жил тамир сайхан болоод уяанд орох жишээний. Яг тогтмол амжилттай давхиж байгаа адуу одоогоор цөөхөн шив дээ. Харин өмнө нь олон ч баярлуулсан гоё хүрэн маань өдгөө 25 хүрчихсэн байна. Аавын минь бий болгосон тогоруу угшил миний адууны гол цөм шүү дээ.
- Танай гэрийнхэн хурдан морины хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүс?
- Тиймээ. Миний аав МУ-ын Манлай уяач Гарамжав гэж хүн байсан. Аав минь тогоруу угшлыг бий болгон тэрнийх нь төл хаа сайгүй л хурдалж байна. Том ах маань МУ-ын Тод манлай уяач Сандуйжав, мөн МУ-ын начин, МУ-ын Алдарт уяач Ганхүү ах маань байна. “Шонхор жокей” эмээлийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч Ганболд ах улсын Алдарт цолонд ойрхон байсан ч бурхан болчихсон. Би айлын есөн хүүхдийн зургаа дахь нь, доороо гурван охин дүүтэй. Энэ мэтчилэн манайхан бүгдээрээ л шахуу хурдан буянгаа дагаж хийморь юунд нь сүслэж явна.
- Аавынхаа арга барилаар л уяа сойлгоо тааруулдаг байлгүй. Ер нь хэлж захьж байсан зөвөлгөө сургаал нь их хэрэг болдог байх даа?
- Хүүхэд байхад аавыгаа мөнх юм шиг л боддог байж дээ. Аав “Морь уяна гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан” гэнэ. Тэр үед хүүхэд байсан болохоор шинжлэх ухаан байхдаа яахав гээд буруу зөрүү ярилаа гэж бас ичнэ. Одоо өөрөө уяа сойлго тааруулаад ирэхээр нээрээ л үнэн юм даа гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Аав минь “Морьгүй болъё гэвэл өлөн мордуул. Хөлгүй болгоё гэвэл хоолтой мордуул. Болж өгвөл миний хүүхдүүд өглөө эртхэн босч, оройхон шиг унтаж бай” гэж захидаг байсан. Энийг нь алдахгүй дагах юм шүү гэж их хичээх юм даа. Аавыгаа бурхан болсны дараа 1997 онд Дорноговийн Дэлгэрэх сумын Дамба гуайн цавьдар даагыг улсад айрагдуулан ааваасаа хойш анхны айргаа хүртэж байлаа. Тийм ч болоод тэрүү сэтгэлд тод дурсамжуудын нэг байдаг юм.
- Уяа сойлго тааруулах өөр өөрсдийн арга барилтай болсон болохоор ах нартайгаа зөвлөлдөх зүйл их гарна биз?
- Бид тус тусдаа уядаг болохоор уяаны арга барилууд өөр өөр болчихсон байдаг. Шинэ цагийн уяанд орчихсон, авцалдаан нь үзүүр дээрээ зөрөлдөх маягтай болчихсон байна. Тиймээс хааяа ч болов уяа сойлгын талаар санаа оноо солилцох, зөвлөлдөх зүйл их гарна шүү дээ.
- Сүүлийн үед хаа саагүй л цус сэлбэх болж таны хувьд энэ тал дээр хэр их анхаарч байна?
- Бид тогоруу угшлын адууныхаа унаган төлөөр олон жил сайхан наадаж ирсэн. Сүүлийн үед найз нөхөд маань гаднаас ганц нэг гүү авчирсан нь тогоруу цустай холилдоод сайхан хурдалж байна. АХ-ын 89 жилийн ойгоор нэг соёолон түрүүлсэн тэрний эцэг ондоо дүү нар их аятайхан давхилтай байна. Ойрноос шинэ цагийн хурд гаргах санаатай. Үеийнхнээсээ хоцорсон байж мэдэх ч ажил одооноос жигдрээд явж байна. Удахгүй адуу нь “тасарсан” хурдтай улсуудтай дөхөж очих болов уу гэж бодоод араас нь хөөгөөд л явна даа /инээв/
- Бид мориор дамжсан үндэсний өв соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх уриатай. Таны хувьд энэ тал дээр санаа оноогоо хэлбэл?
- Эрийн гурван наадам гэдэг чинь тэр чигээрээ л Монгол түмний бахархал шүү дээ. Эр хүний хийморь сэргээсэн сайхан ажил. Хурдан морьдынхоо тоосонд хийморь сүлдээ даатган нэрээ гаргаж яваа олон сайхан залуус байна. Морь гэдэг хүний сэтгэлийг сэргээн, хийморийг бадраан, эр хүнд омогшил төрүүлдэг, бахдалтай сайхан амьтан юм шүү дээ. Адуутай нөхөрлөсөн хүний ажил үйлс үргэлж л цагаан, дардан байдаг юм. Үүнийгээ дагаад өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, уламжлал ёс заншил, ахас ихэсээ хүндлэх талаар орчин үеийн залууст улбаалан ирж байгаа нь сайшаалтай. Хүнийг ухааруулж, тайвшруулдаг бас их сайхан ажил даа.
- “Цэнгэлийн манлай” гал энэ жил тохижилтондоо ихээхэн анхаарсан бололтой?
-Тиймээ. Манай гал “Монгол глобал-Цэнгэлийн манлай” гэж явж байна. “Монгол глобал”-ын захирал Ганбаяр маань уяаныхаа тохижилтыг хийсэн юм. Боловсон нийтийн бие засах газар, хоолны газар зочид гийчдийг хүлээж авах боловсон үйлчилгээг нэвтрүүллээ. Мөн 380 В-ын хүчдэлтэй шугам татаж авчраад гэрэл цахилгаантай, төв газар байгаа юм шиг л ая тухтай наадмыг өнгөрөөж байгаа нь орсон гарсан зочдын сэтгэлд их нийцэж байгаа шүү.
- Баярлалаа.Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж яваг
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна